«  7-р сар 2018  »
ДаМяЛхПүБаБяНя
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

"Өндөр настны төв"-ийн үүсэл хөгжил

Эрүүлийг Хамгаалах Яамнаас 1966 оноос эхлэн настны чиглэлийн тусламж үйлчилгээг хөгжүүлэхэд санаачлага гарган ажиллаж эхэлсэн байдаг. Үүний тод жишээ нь 1966 онд Румын Улсын Пархоны нэрэмжит Геронтологийн институтэд Ц.Гончигсүрэн эмчийг ахмадын эмчийн  курст  суралцуулж, анхны гериатр эмчийн мэргэжлийг эзэмшүүлж ирсэн түүхтэй. Ц.Гончигсүрэнг мэргэжил дээшлүүлэх сургалтанд суралцаж байх үед Шинжлэх Ухааны Академийн захирал Б.Ширэндэв, Эрүүлийг Хамгаалах Яамны сайд Г.Туваан нар Геронтологийн институтэд айлчилж профессор Пархонтой уулзаж, цаашид геронтологийн чиглэлээр эмч мэргэжилтэн бэлтгэх талаар тохиролцож байсан нь энэ салбарт анхны гадаад хэлэлцээр болсон түүхтэй. Улаанбаатар хотын Нэгдсэн III эмнэлгийн эмч н.Жанчив 1973 онд Украйны Геронтологийн институтэд 6 сарын курс төгсч 2 дахь гериатр бэлтгэгдсэн байна. н.Жанчив эмч төгсч ирээд Ц.Гончигсүрэн эмчид өөрийн оронд "Өндөр настны төв" байгуулах саналыг дэвшүүлж улмаар энэ асуудал шийдэгдэж 1977 онд анхны "Өндөр настны төв"-ийг байгуулсан.

Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргаа, Эрүүлийн хамгаалах газрын даргын 1977 оны 01 дүгээр сарын 15-ны 60 тоот тушаалаар Монгол улсад ахмад настанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх "Өндөр настны кабинет"-ыг Улаанбаатар хотын нэгдсэн III эмнэлгийг түшиглэн байгуулж, их эмч Ц.Гончигсүрэн, бага эмч Л.Халтар нар ажиллаж эхэлсэн.

1977-1983 онд одоогийн Залуучууд рестораны (тухайн үеийн Идэр ресторан) баруун талд орон сууцны 1, 2 давхарын 6 өрөөнд үйл ажиллагаагаа явуулж, өндөр настны төв болгож өргөжүүлсэн. Өндөр настны төвийн ерөнхий эмчээр Ц.Гончигсүрэн, зөвлөх эмчээр нөхөн сэргээхийн эмч н.Жанчив, дотрын эмчээр н.Галя, н.Нинж, мэдрэлийн эмч н.Ган-Очир, н.Нямаа, физик эмчилгээний эмч н.Рэгзэн, н.Даш, сувилагч н.Мөнхөө, нүдний эмч н.Долгоржав, сувилагч н.Таня, шүдний эмч н.Янжмаа, Чих хамар хоолойн эмч н.Өлзийбаяр, сувилагч н.Бямбасүрэн, эмэгтэйчүүдийн эмч н.Доржпалам, зүүний эмчээр н.Баянзул, сувилагч н.Намбар, бага эмчээр Л.Халтар, н.Даваасамбуу, тарианы сувилагчаар н.Надмид нар ажиллаж байжээ.

     1983-1987 онуудад өндөр настны төв нь өндөр настны амбулатор болон /мэдрэл, дотор, нөхөн сэргээх эмчилгээний эмч, чих хамар хоолойн эмч, рентген / өргөжиж,   ерөнхий эмчээр Д.Чүлтэм ажиллаж байв.

     1987-1992 онуудад  өндөр настны амбулатори нь Нөхөн сэргээх төв болж,  ерөнхий эмчээр Ч.Галсандорж , Ё.Адъяа нар  ажиллаж байсан.

 

Өндөр настны төвийн анхны хамт олон

Өндөр настны кабинетын бага эмч Л.Халтар /урд эгнээний баруун гар талаас 2 дахь/, санаачлагч эмч н.Жанчив нар /урд эгнээний баруун гар талаас зургаа дахь/   1977 он

 

 

 Өндөр настны төв байгуулах тухай                                      анхны хурал

Өндөр настны зөвлөлийн дарга Должин.Эрүүлийг хамгаалах Яамны байцаагч Цагаач,УБ хотын ӨНЗ-н намын үүрийн дарга Лувсангомбо, УБ хотын ЭХГ-н орлогч дарга Сүхээ, өндөр настны зөвлөх эмч Жанчив, гериатрийн эмнэлгийн ерөнхий эмч Гончигсүрэн, 3-р эмнэлгийн ЭЭО Чүлтэм нар. 1978.09 сар.

Нөхөн сэргээх өндөр настны төвийн  хамт олон Урд  эгнээний   баруун гар талаас хоёр дахь нь ерөнхий эмч Ё.Адъяа , 1992 он.

 

 

 

 

Ахмадын эмнэлэг

1988 оны 12 дугаар сарын 20-ны Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, Эрүүлийг хамгаалах газрын даргын “Ахмадын эмнэлэг үйлчилгээний ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай” 115 дугаар тушаалаар районы поликлиникүүдэд ахмадын кабинетуудыг ажиллуулах журмыг баталснаар тухайн үеийн Сүхбаатар, Октябрийн районд 2 их эмч, 2 сувилагчтай Ажилчин, Найрамдлын районд тус бүр нэг их эмч, нэг сувилагчтай кабинетыг байгуулан үйл ажиллагаагаа эхэлсэн. Эдгээр нь дүүргийн шатлалд ажиллаж эхэлсэн анхны кабинет байсан.

Эрүүл мэндийн сайдын 1995 оны 01 сарын 26-ны А/09 тоот тушаалаар өндөр настны нөхөн сэргээх эмнэлэгийг нөхөн сэргээх  төв болгон зөвхөн ахмадуудад бус нөхөн сэргээх тусламжийг хүн амд үзүүлэх төв болгон өөрчилжээ. Энэ үеэс ахмадуудад үзүүлэх эрүүл мэндийн тусламжийн бие даасан байдал алдагдаж эхэлсэн.  

Эрүүл Мэндийн Сайдын 1995 оны 10 сарын 03-ны өдрийн А/132, А/209 дугаар тушаалаар нөхөн сэргээх төвийг гэмтэл согог клиникийн эмнэлэгтэй нэгтгэн Гэмтэл согог сэргээн засалтын төв болгон зохион байгуулж, эмчлэн эрүүлжүүлэх үүрэгтэй болгосон.

1995-1998 онуудад настанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа тасарч, улсын хэмжээнд Гэмтэл Согог Сэргээн Засалтын Төв болж өөрчлөгдөн, настанд тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлэг байхгүй болсон. 

 

Геронтологи сэргээн засалтын төв

1998 онд Монгол Улсын Засгийн Газрын 130 дугаар тогтоолоор батлагдсан “Ахмад настны эрүүл мэнд нийгмийн хамгаалал үндэсний хөтөлбөрийн хүрээнд П.Н.Шастины нэрэмжит клиникийн III нэгдсэн эмнэлэгийн даргын 87 дугаар тушаалаар Улсын хэмжээнд ахмад настны асуудлаар сургалт, судалгаа явуулж, арга зүйн зөвлөгөө өгөх үүрэг бүхий  “Геронтологи сэргээн засалтын төв”-ийг 1999 оны 6 сараас эхлэн ажиллуулах тушаал гарч 3 их эмч, 1 сувилагчийн орон тоотойгоор үйл ажиллагаагаа эхэлж тухайн үед төвийн эрхлэгчээр Я.Цэнд, ахмадын кабинетийн эмчээр Н.Оюунцэцэг, уламжлалт эмчилгээний кабинетийн эмчээр Д.Наранцэцэг, тарианы сувилагчаар А.Эрдэнэцэцэг нар томилогдон ажиллаж байжээ.

 

Геронтологи,  сэргээн  засалтын  төвийн  анхны  эмч,  сувилагч нар

Баруун гар талаас: эмч Н.Оюунцэцэг, Д.Наранцэцэг, эрхлэгч Я.Цэнд, сувилагч А.Эрдэнэцэцэг нар  1999 он.

 

 

Эрүүлийг Хамгаалах  Сайдын 1999 оны 312 дугаар тушаалаар аймгуудад анх удаа ахмадын кабинет байгуулагдан ажиллаж, ахмад настанд урт наслах арга замыг зааж сургах, өвчлөлөөс сэргийлэх анхдагч, хоёрдогч урьдчилан сэргийлэлтийн ажлуудыг явуулж эхэлсэн.

2003 оноос “Геронтологи сэргээн засалтын төв”-ийн эрхлэгчээр  Р.Оюунханд ажиллаж, ахмад настны эрүүл мэнд өвчлөлийн байдлаар судалгаа, сургалтуудыг зохион байгуулж эхэлсэн байна.

 

Геронтологийн үндэсний төв

2003-2004 онуудад Геронтологи сэргээн засалтын төв болон гериатр эмч нар настны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өөрийн харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж байсан. Гэвч улсын хэмжээнд нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулахдаа мэргэжил арга зүйн нэгдсэн удирдлага дутмаг байгаа нь бие даасан төвийг бий болгох үндэслэл болж байсан. Мөн настнууд эрүүл мэндийн үйлчилгээ, сургалт судалгаа явуулах төвийг байгуулахыг хүсч байсан. Геронтологи сэргээн засалтын төвийн эрхлэгч Р.Оюунханд геронтологийн төвийг байгуулах төслийг боловсруулж Эрүүл Мэндийн Яаманд өргөн барьснаар дэмжигдэн, Геронтологийн төвийг байгуулах шийдвэр гарсан.

Монгол Улсын Засгийн Газрын 2005 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 209 тоот тогтоолоор   монгол   хүний хөгшрөлтийн  шалтгаан,  эрүүл  мэндэд нөлөөлөх  хүчин   зүйлийг судлах,  нийгэм  хамт олонд тулгуурласан сэргээн  засах  тусламж үйлчилгээг  ахмад  настанд  үзүүлэх чиглэлээр  эрүүл  мэндийн  байгууллагыг мэргэжил   арга зүйн  удирдлагаар  хангах  сургалт,  судалгаа явуулах  чиг  үүрэг бүхий Геронтологийн төвийг  Эрүүл  Мэндийн Сайдын  эрхлэх  асуудлын  хүрээнд  байгуулсан. 

Эрүүл Мэндийн Сайдын 2005 оны 11-р сарын 11-ний өдрийн 279 тоот  тушаалыг үндэслэн Геронтологийн төвийн даргын 2005 оны 11-р сарын 11-ний 01 тоот тушаалаар “Геронтологийн төвийн үйл ажиллагааны стратеги, бүтэц“-ийг баталж, нийт 18 орон тоотойгоор ажиллаж эхэлжээ. Төв  нь нэг эмчтэй,  сургалт, эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

2005 оны 11-р сараас 2006 оны 06-р сарын 20 хүртэл Геронтологийн төвийн даргаар Г.Шүрэнцэцэг ажиллаж байв. 2006 оны 01 сард “Эрүүл насжилтыг дэмжиж, амьдралын чанарыг дээшлүүлье” уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулж, түүнд хөдөө орон нутгийн Эрүүл мэндийн газрын ахмадын асуудал хариуцсан мэргэжилтэн, ахмадын эмч 49 хүн оролцсон байна.

2006 оны 06-р сарын 20-ны өдрөөс Геронтологийн төвийн даргаар Р.Оюунханд томилогдон ажиллаж эхэлсэн байна. Төвийн үйл ажиллагаа нь зөвхөн сургалт судалгааны чиглэлээр явагдаж байсныг эрүүл мэндийн тусламжийн чиглэл рүү өөрчлөн зохион байгуулах үйл ажиллагаа эхэлжээ. 

 

2005 оны 11-р сараас  Геронтологийн  төвийн даргаар   Г.Шүрэнцэцэг ажиллаж байв.

 

 

 

 

 

 

Төвийн хамт олон, шинэ жилийн баяраар ахмадын эмч нарын хамт 2006 он

 

 

 

 

 

 

“Эрүүл насжилтыг дэмжиж, амьдралын чанарыг сайжруулъя” семинар.  ЭМЯ .2006 он.

 

Зарлал

Геронтлогийн үндэсний төв дараах ажлын байруудад ажилтан шалгаруулж авна.

-Нүдний эмч

-Ревматологийн эмч

-Зүрх судасны эмч

Бүрдүүлэх материал:

-Төрийн албан хаагчийн анкет

-НДД-н хуулбар

-Иргэний үнэмлэхний хуулбар

-Мэргэжлийн үнэмлэх

-Бакалаврын диплом

Холбоо барих утас 99075452, 350802