«  5-р сар 2018  »
ДаМяЛхПүБаБяНя
123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

 

Геронтологийн үндэсний төвийн удирдлагын зөвлөлийн танилцуулга

   

     Геронтологийн үндэсний төвийн Удирдлагын зөвлөл нь төвийн захирлын дэргэд 7 гишүүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулдаг байнгын зөвлөл юм.
   Удирдлагын зөвлөлд төвийн Чанар, хяналт үнэлгээ, дотоод аудитын албаны дарга, Стратеги төлөвлөлтийн албаны дарга, Сургалт, судалгаа, гадаад хамтын ажиллагааны албаны дарга, Эмнэлгийн тусламж үйлчилгээний албаны дарга, Ахлах нягтлан бодогч, Хамт олны төлөөлөл 1 ажилтан оролцож төвийн Удирдлагын зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах үүргийг гүйцэтгэн ажилладаг.
  Удирдлагын зөвлөл нь сард 2 удаа хуралдаж төлөвлөгөөт болон нэмэлт асуудлуудлыг хэлэлцэн шийдвэр гарган хэрэгжүүлдэг зөвлөл юм.

 

 Эрдмийн зөвлөлийн гишүүдийн танилцуулга

Монгол улсын стандарт “Эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа 2-р хэсэг тусгай мэргэжлийн төв” MNS 6330-2:2012, Эрүүл мэндийн сайдын 2012 оны 375 дугаар тушаалыг үндэслэн Геронтологийн үндэсний төвийн “Эрдмийн зөвлөл”-ийг дараах 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.

1. Б.Цэрэндаш Академич, АШУ-ны доктор, профессор. АУХүрээлэн
2. О.Чимэдсүрэн АУ-ны доктор, профессор. Геронтологийн үндэсний төвийн зөвлөх, ЭМШУИС, НЭМС-ийн захирал
3. Л.Цэрэндулам АУ-ны доктор, дэд профессор. Монос дээд сургуулийн захирал
4. Ж.Мөнхцэцэг АУ-ны доктор, дэд профессор. ЭМШУИС, БАС-ийн Биохими – лабораторийн тэнхим
5. С.Мөнхбаярлах АУ-ны доктор, профессор ЭМШУИС, АУС-ийн багш
6. Р.Оюунханд АУ-ны доктор. Геронтологийн үндэсний төвийн ерөнхий захирал 
7. З.Хишигсүрэн АУ-ны доктор, дэд профессор. ЭМШУИС, АУС-ийн багш
8. Ц.Бурмаа АУ-ны доктор, дэд профессор. Геронтологийн үндэсний төвийн дэд захирал 
9. Н.Занди АУ-ны магистр, БНХАУ-ын Тянжины ИС-ийн докторант.

 

 

Зарлал

Геронтлогийн үндэсний төв дараах ажлын байруудад ажилтан шалгаруулж авна.

-Нүдний эмч

-Ревматологийн эмч

-Зүрх судасны эмч

Бүрдүүлэх материал:

-Төрийн албан хаагчийн анкет

-НДД-н хуулбар

-Иргэний үнэмлэхний хуулбар

-Мэргэжлийн үнэмлэх

-Бакалаврын диплом

Холбоо барих утас 99075452, 350802