«  7-р сар 2018  »
ДаМяЛхПүБаБяНя
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Сургалт, судалгаа, гадаад хамтын ажиллагааны алба

Геронтологийн үндэсний  төвийн сургалт, судалгаа, хамтын  ажиллагааны алба нь анх тус төв байгуулагдахад сургалтын  нэгж,  судалгааны нэгж  гэсэн 2 тусдаа хэсэг байсан бөгөөд 2009  оны байгууллагын бүтцийн өөрчлөлтөөр сургалт судалгаа,  гадаад  харилцааны алба  болон нэгдэж, 2013 оноос сургалт, судалгаа, хамтын  ажиллагааны алба болон өргөжиж 6  хүний бүрэлдэхүүнтэй  үйл ажиллагаагаа явуулж байна.  
Үүнд:
  1. Албаны дарга
  2. Эрүүл мэндийн судалгаа эрмэм шинжилгээ хариуцсан мэргэжилтэн
  3. Эрүүл мэндийн сургалт хариуцсан мэргэжилтэн
  4. Гадаад хамтын ажиллагааны  мэргэжилтэн
  5. Эрүүл мэндийн  мэдээллийн  технологи, статистикийн мэргэжилтэн
  6. Тандалт судалгаа хариуцсан мэргэжилтэн
Бидний зорилго:  Монгол  хүний насжилт,  настны эрүүл мэндэд нөлөөлөх хүчин  зүйлсийг судалж,  сургалт явуулах, гадаад дотоодын  байгууллагатай хамтын  ажилагааг  өргөжүүлж,  хувь хүний болон  байгууллагын  хөгжил  дэвшилд  бодитой хувь нэмэр  оруулах
Албаны үйл  ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд: 
  • Геронтологи болон гериатрийн чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах
  • Монгол хүний насжилт, ахмад настны эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судлах, энэ талаар хийгдэж буй судалгааг дэмжих, үнэлгээ хийх
  • Эрүүл идэвхитэй насжилтыг дэмжих олон талт үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулах, удирдан чиглүүлэх
  • Настны эрүүл мэндийн  мэдээ мэдээлэл цуглуулах, дүн бүртгэл гаргах,  мэдээлэх,  тайлагнах
  • Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг гадаад болон дотоодын  байгууллагуудтай хамтарч ажиллах, хамтын  ажиллагааг өргөжүүлэх
 
Албаны хамт олон 

Зарлал

Геронтлогийн үндэсний төв дараах ажлын байруудад ажилтан шалгаруулж авна.

-Нүдний эмч

-Ревматологийн эмч

-Зүрх судасны эмч

Бүрдүүлэх материал:

-Төрийн албан хаагчийн анкет

-НДД-н хуулбар

-Иргэний үнэмлэхний хуулбар

-Мэргэжлийн үнэмлэх

-Бакалаврын диплом

Холбоо барих утас 99075452, 350802