«  7-р сар 2018  »
ДаМяЛхПүБаБяНя
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Эмнэлгийн тусламж үйлчилгээний алба

 
Манай алба нь 2006 оноос Геронтологийн төвийн сэргээн засах тусламж үйлчилгээний нэгж байдлаар ажиллаж байгаад, Эрүүл мэндийн сайдын 2009 оны 83 тоот тушаалаар төвийн үйл ажиллагааны чиглэл, бүтцийг шинэчлэгдэж алба болон өргөжсөн. Тус алба нь настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжтэй хүргэх, гериатрийн мэргэжлээр үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил арга зүйгээр хангах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Геронтологийн үндэсний төвийн эмнэлгийн тусламж үйлчилгээний алба нь амбулаторийн хэсэг, оношлогооны хэсэг, уламжлалт анагаах ухаан, сэргээн засалтын хэсэг, олон мэргэжлийн тусламж үйлчилгээний хэсэг бүхий 14 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.
Үүнд:
Албаны дарга
  1. Гериатр эмч
  2. Гериатр сувилагч
  3. Сэтгэцийн эмч - сэтгэл зүйч
  4. Мэдрэлийн эмч
  5. Чих, хамар, хоолойн эмч
  6. Нүдний эмч
  7. Арьс, харшлын эмч
  8. Дотрын эмч
  9. Ревматологи эмч
  10. Дүрс оношлогооны эмч
  11. Настны эмч
  12. Зүрх судасны сувилагч
  13. Уламжлалтын эмч
  14. Сэргээн засахын эмч
  15. Хөдөлгөөн засалч
  16. Сэргээн засахын сувилагч
  17. Уламжлалт анагаах ухааны сувилагч
  18. Настны эмч
  19. Настны сувилагч
  20. Сэргээн засахын сувилагч
  21. Хөнгөвчлөх эмчилгээний эмч
  22. Эм зүйч
  23. Эрүүл мэндийн нийгмийн ажилтан
Манай албанд гериатр, арьс харшил, мэдрэл, хөнгөвчлөх эмчилгээ,сэргээн засах, уламжлалтын төрөлжсөн мэргэжлийн эмч нар ажилладаг. 55 наснаас дээш эмэгтэй, 60 наснаас дээш эрэгтэй настнуудад үнэ төлбөргүйгээр амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлдэг.
Оношилгоонд хэвлийн хэт авиан оношлогоо, зүрхний цахилгаан бичлэг, цусанд өлөн үеийн глюкоз тодорхойлох, ясны сийрэгжилт, бие бялдрын цогц үнэлгээг тодорхойлдог.
Настанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гэрээр үзүүлэх олон мэргэжлийн “Тэнхлэг” баг нь эрүүл мэндийн 5-р бүлгийн буюу хүнд өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй настанд гэрт нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогц байдлаар хүргэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор ажилладаг. Олон мэргэжлийн багийн бүрэлдүүнд хөнгөвчлөх эмчилгээний эмч, гериатр эмч, мэдрэлийн эмч, сэргээн засахын эмч, уламжлалтын эмч, арьс харшлын эмч, хэвлийн хэт авиан оношилгооны эмч, эрүүл мэндийн нийгмийн ажилтан, хөдөлгөөн засалч, гериатр сувилагч, зүрх судасны сувилагч, эм зүйч нар ажиллаж байна.
Сэргээн засах эмчилгээний тасаг нь настанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эмнэлгийн сэргээн засалт, хамт олонд тулгуурласан сэргээн засалтын хэлбэрээр явуулдаг. Эмнэлгийн сэргээн засалтад цахилгаан, дулаан, гэрэл, хөдөлгөөн болон хөдөлмөр засал эмчилгээнүүд хийгдэхээс гадна хамт олонд тулгуурласан сэргээн засах тусламж үйлчилгээнд хийн дасгал, настанд зориулсан “Агаарт хэмнэл аэробек дасгал, хижээл насныханд зориулсан “Жавхаат хэмнэл” аэробек дасгал, бясалгал иог зэрэг дасгалд настнуудыг хэсэг бүлгээр нь хамруулдаг.
Уламжлалт эмчилгээнд эмчилгээний зүү, төөнө засал, иллэг, бумба, халгайн ороолт эмчилгээнүүд хийгдэж байна.
Эрүүл мэндийн нээлттэй хаалганы өдрийг сар бүрийн эхний долоо хоногийн 4 дэх өдөр зохион байгуулж, харъяалал харгалзахгүй үйлчилдэг.

 

 

 

Зарлал

Геронтлогийн үндэсний төв дараах ажлын байруудад ажилтан шалгаруулж авна.

-Нүдний эмч

-Ревматологийн эмч

-Зүрх судасны эмч

Бүрдүүлэх материал:

-Төрийн албан хаагчийн анкет

-НДД-н хуулбар

-Иргэний үнэмлэхний хуулбар

-Мэргэжлийн үнэмлэх

-Бакалаврын диплом

Холбоо барих утас 99075452, 350802