«  7-р сар 2018  »
ДаМяЛхПүБаБяНя
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах COPE үнэлгээний сургалт зохион байгууллаа

Геронтологийн үндэсний төвийн хамт олон  настанд үзүүлэх  тусламж үйлчилгээний  чанарыг сайжруулах COPE үнэлгээний сургалтыг 2018 оны 6дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд зохион байгууллаа.
            Сургалтыг Монголын Чанарын  Менежерүүдийн Холбооны  гишүүн,Монголын Сувилахуйн Нийгэмлэгийн хүндэт гишүүн, чанарын  сургагч багш  Ц.Цэрэнлхам удирдан явууллаа. Сургалтанд төвийн 30 ажилтан  хамрагдсан. Сургалтын  эхний өдөр  багш Ц.Цэрэнлхам COPE үнэлгээний онолын мэдлэг олгож, ажилтнуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө  өгсөн.
Сургалтын хоёр дах  өдөр  ажилтнууд 5 үндсэн багт хуваагдаж, үйлчлүүлэгчийн 7 эрх, ажилтнуудын 3  хэрэгцээн дээр өөрийн байгууллагын үнэлгээг хийх, төвөөс настанд үзүүлж буй  эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах нэн тэргүүний  асуудлыг тодорхойлох, дэвшүүлсэн асуудал бүрийн шалтгаан үр дагаварыг гаргаж, хэрхэн шийдвэрлэх арга замыг  боловсруулах талаар дадлага хичээлд оролцсон.
Сургалтын төгсгөлд төвийн ажилтнууд Настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд чанар сайжруулах COPE- арга хэрэгслийг нэвтрүүлэх  нэгдсэн шийдвэрт хүрч, чанар сайжруулах сайн дурын комисс байгуулагдлаа.
Төвийн ажилтнууд тусламж  үйлчилгээний  чанарыг  сайжруулах  COPE  үнэлгээний сургалтыг бидний өнөөгийн мэдлэг, чадвар, хандлагыг  тусламж үйлчилгээний чанарт илүү хандуулж оролцоог идэвхжүүлэхийн зэрэгцээ Геронтологи гериатрийн салбарын үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлах,  тусламж, үйлчилгээний чанар  хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой сургалт боллоо гэж дүгнэлээ.
 
 
 

“ЭРҮҮЛ НАСЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА 2018-2020” АЯНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ БУЛГАН, ХӨВСГӨЛ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Геронтологийн үндэсний төвөөс Булган, Хөвсгал аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Ахмадын хороотой хамтран “Эрүүл насжилтын төлөө хамтдаа 2018-2020” аяны үйл ажиллагааг 2018.05.21 – 05.25-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Үйл ажиллагааны нээлтэндБулган, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын төлөөлөл, Геронтологийн үндэсний төвийн дэд захирал, Эрүүл мэндийн газрын дарга нар, Ахмадын хороон дарга нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.   
Нээлтийн үеэр эрүүл идэвхитэй насжиж байгаа  ахмадуудад Гэрчилгээгарын бэлэгийн хамт гардуулан өгсөн.
“ЭРҮҮЛ НАСЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА 2018-2020” АЯНЫ ХҮРЭЭНД:
ü  “Геронтологи, гериатрийн үндсэн ойлголт, орчин үеийн оношлогоо, эмчилгээний чиг хандлага” сэдэвт сургалтанд Булган, Хөвсгөл аймгийн 40 сум, тосгон, 7 өрхийн эрүүл мэндийн төвүүд, Нэгдсэн эмнэлгийн нийт 124 эмч, эмнэлгийн мэргэжилтэүүд хамрагдлаа.
ü  Аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн ахмадын кабинетууд, Эмийн цэцэглэн, Цоожэд, Энх-үйлс, Хөвсгөл Энэрэл, Далай-Элбэрэл ӨЭМТ-үүдэд Геронтологи, гериатрийн тусламж үйлчилгээ болон настанд ээлтэй орчин бүрдүүлсэн байдалд үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллаа.
ü  Ахмад настнуудад эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор сургалт зохион байгуулж, нийт 136 настныг хамруулсан. Сургалтын өмнө хийн дасгалаар тогтмол хичээллэдэг  клубуудын ахмадууд хийн  дасгалын үзүүлбэр үзүүүлсэн. 
ü  Тус үйл ажиллагааны хүрээнд 2 аймгийн настнуудын дунд урьдчилан сэргийлэх үзлэгийг зүрх судас, гериатрийн чиглэлээр зохион байгуулсан.
Эрүүл мэндийн сайдын 2010 оны А/182 тоот тушаалын дагуу 57 настанд эрүүл мэндийн үнэлгээг хийж, 65 настанг биемахбодийн соронзон долгионы аппаратын оношлогоонд хамруулсан. Үзлэгт нийт 227, оношлогоонд 339 настан тус тус хамрагдсан.
 
Дээрх үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө, мэдээллийг Булган аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга, мэргэжилтнүүдэд танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан.
                  Эрүүл насжилтын төлөө хамтдаа аяны энэ удаагийн үйл ажиллагааны төгсгөлд аймгуудын ЭМГ-ын төлөөллүүд, Геронтологийн үндэсний төвийн баг бүрэлдэхүүн оролцогчдын хамт дүгнэн, сэтгэл ханамжийн судалгааг авч, багц цагийн гэрчилгээг гардуулан өгсөн.
 
 
 

НАСТАНД ТУСЛАХ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙН ДУРЫН ИДЭВХТНИЙ ДАВТАН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Геронтологийнүндэснийтөвөөс “ЭРҮҮЛ НАСЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА 2018-2020”аяны хүрээнд Нийслэлийн ахмадын хороотой хамтран“Настанд туслах эрүүл мэндийн сайн дурын идэвхтэн”-ий давтан сургалтыгНийслэлийн засаг захиргааны V байрны хурлын танхимд зохион байгууллаа.Сургалтын нээлтэнд Геронтологийн үндэсний төвийн Эрдэм шинжилгээ, сургалтын албаны дарга Д.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Ахмадын Хороон Дарга Т.Дашням оролцож  үг хэллээ.

Энэхүү сургалтын үйл ажиллагаанд нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй, Баянгол дүүргүүдийн нийт 250 гаруйнастнууд оролцлоо.

Сургалтаар “Дэлхий дахины насжилтын чиг хандлага ба амжилттай насжилт”, “Насжилт ба зуунтангууд” сэдвээр мэдлэг мэдээлэл олгосон ньсайн дурын идэвхтнүүдийн үйл ажиллагааг чанартай хүртээмжтэй явуулах, эрчимжүүлэхэд үр дүнтэй ажил боллоо.

 

 

 

“ЭРҮҮЛ НАСЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА 2018-2020” АЯНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн Газрын2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Ахмад настны тухай хууль, Насжилтын асуудлаарх үндэсний стратеги,  Эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр, “Эрүүл мэндийг даатгалыг иргэн бүрт” жилийн ажлын хүрээнд Геронтологийн үндэсний төвөөс настны эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, эрүүл зан үйл,  эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх, эрүүл идэвхтэй насжилтанд чиглэсэн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Ахмадын хороотой хамтран “Эрүүл насжилтын төлөө хамтдаа 2018-2020 аяны үйл ажиллагааг 2018.05.10 – 05.11-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Үйл ажиллагааны нээлтэндГеронтологийн үндэсний төвийн Эрдэм шинжилгээ сургалтын албаны дарга Д.Бат-Эрдэнэ, ЧХҮДАА-ны дарга Т.Дулмаа, ЭТҮА-ны дарга Б.Эрдэнэчимэг, Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Туяа, Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга н.Сугар нар оролцлоо.  

“ЭРҮҮЛ НАСЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА 2018-2020” АЯНЫ ХҮРЭЭНД:

-       “Геронтологи, гериатрийн үндсэн ойлголт, орчин үеийн оношлогоо, эмчилгээний чиг хандлага” сэдэвт сургалтанд Говь-Алтай аймгийн 8 сум, 2 өрх, Нэгдсэн эмнэлгийн нийт 48 гаран эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа.

-       Аймгийн нэгдсэн эмнэлгийн ахмадын кабинет, ӨЭМТ-үүдэд Геронтологи, гериатрийн чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, настанд ээлтэй орчин бүрдүүлсэн байдалд үнэлгээ өгч хамтран ажиллаа.

-       Говь-Алтай аймгийн настнуудын дунд урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулж давхардсан тоогоор нийт 500 орчим ахмад хамрагдлаа.

 

Үйл ажиллагаатай холбоотой мэргэжилт арга зүйн зөвлөгөөг аймгийн ЗДТГ-ын дарга, ИТХ-ын дарга н.Ганбат, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Туяа болон удирдлагуудтай уулзсан уулзалтаар нэгдсэн эмнэлгийн ахмадын кабинетийн үйл ажиллагааг бүрэн бүрэлдэхүүнээр ажиллуулах шийдвэр гарч, Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн орон нутаг дахь дэд хөтөлбөрийг батлуулан ажиллах боллоо.

 

 

 

“ЭРҮҮЛ НАСЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА 2018-2020” АЯНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ БАЯНХОНГОР, ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн Газрын2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Ахмад настны тухай хууль, Насжилтын асуудлаарх үндэсний стратеги,  Эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр, “Эрүүл мэндийг даатгалыг иргэн бүрт” жилийн ажлын хүрээнд Геронтологийн үндэсний төвөөс настны эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, эрүүл зан үйл,  эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх, эрүүл идэвхтэй насжилтанд чиглэсэн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Баянхонгор, аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Ахмадын хороотой хамтран “Эрүүл насжилтын төлөө хамтдаа 2018-2020” аяны үйл ажиллагааг 2018.05.07 – 05.08-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Үйл ажиллагааны нээлтэндГеронтологийн үндэсний төвийн Эрдэм шинжилгээ сургалтын албаны дарга Д.Бат-Эрдэнэ, ЧХҮДАА-ны дарга Т.Дулмаа, ЭТҮА-ны дарга Б.Эрдэнэчимэг, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын дарга А.Ганболд, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Г.Баясгалангомбо Ахмадын хороон дарга Ж.Энхбаяр нар оролцлоо.  

“ЭРҮҮЛ НАСЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА 2018-2020” АЯНЫ ХҮРЭЭНД:

-       “Геронтологи, гериатрийн үндсэн ойлголт, орчин үеийн оношлогоо, эмчилгээний чиг хандлага” сэдэвт сургалтанд Баянхонгор аймгийн 16 сум, 3 өрх, Нэгдсэн эмнэлгийн нийт 90 гаран эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа.

-       Аймгийн нэгдсэн эмнэлгийн ахмадын кабинет, ӨЭМТ-үүдэд Геронтологи, гериатрийн чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, настанд ээлтэй орчин бүрдүүлсэн байдалд үнэлгээ өгч хамтран ажиллаа.

-       Аймгийн ахмадын хороо, Эрүүл мэндийн газартай хамтран нийт 60 орчим ахмадад “Дэлхий дахины насжилтын чиг хандлага ба эрүүл насжилт”, “Настны эмийн зохистой хэрэглээ” сэдэвт сургалт зохион байгуулсан.

-       Хэвтрийн настны асран хамгаалагч нарт “Настны асаргаа сувилгаа” 70 орчим сэдэвт сургалт зохион байгуулсан.

-       Баянхонгор аймгийн настнуудын дунд урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулж давхардсан тоогоор нийт 550 орчим ахмад хамрагдлаа.

Үйл ажиллагаатай холбоотой мэргэжилт арга зүйн зөвлөгөөг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, удирдлагуудад мэдээлэлсэн болно.

 

 

 

 

 

Бусад мэдээллүүд...

  1. Геронтологийн үндэсний төв Медимпекс интернэйшнл ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
  2. Геронтологийн үндэсний төвөөс “Сувилахуйн тусламж үйлчилгээнд үйлчлүүлэгч үйлчилгээ үзүүлэгчийн эрхийг хамгаалъя” уриан дор олон улсын сувилагчийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ
  3. Орхон аймагт сургалт зохион байгууллаа
  4. “Геронтологийн үндэсний төв Япон улсын Тояама Нийгмийн Халамжийн Сургуультай хамтран ажиллах санамж бичиг”-ийг байгууллаа
  5. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Япон улсад айлчлав
  6. СЭЛЭНГЭ АЙМГИЙН АХМАДЫН ХОРООНЫ УДИРДАХ АЖИЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
  7. ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР ХАМТРАН ӨРХИЙН ЭМЧ НАРТ “ЭРҮҮЛ НАСЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
  8. ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВӨӨС ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “ЭРҮҮЛ НАСЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА 2018-2020” АЯНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭЭЛТИЙГ ХАН-УУЛ ДҮҮРГЭЭС ЭХЭЛЛЭЭ

Зарлал

Геронтлогийн үндэсний төв дараах ажлын байруудад ажилтан шалгаруулж авна.

-Нүдний эмч

-Ревматологийн эмч

-Зүрх судасны эмч

Бүрдүүлэх материал:

-Төрийн албан хаагчийн анкет

-НДД-н хуулбар

-Иргэний үнэмлэхний хуулбар

-Мэргэжлийн үнэмлэх

-Бакалаврын диплом

Холбоо барих утас 99075452, 350802