«  2-р сар 2018  »
ДаМяЛхПүБаБяНя
1234
567891011
12131415161718
19202122232425
262728

Зөгийн балны гайхамшигт чанар

Зөгийн балны гайхамшигтай чанарын тухай эрт үеэс мэддэг байжээ. Эртний Энэтхэгийн “Аюурвед” ийн сургаалд зөгийн балыг нас уртасгагч гэж бичиж байсан.

 

Одоогоос хэрэглэхэд биеийн ерөнхий байдал сайжирч, цусны найрлага хэвийн болж гемоглобины агууламж нэмэгдсэн, зүрх судасны системийн үйл ажиллагаа сайжруулдаг.

 

Зөгийн балны 97-98% нь хүний биед шингэдэг нь бусад ямар ч хүнсний бүтээгдэхүүнээс илүү юм.

 

Зөгийн балан дахь зарим минерал бодисуудын хэмжээ хүний цусны иилдэсийнхтэй ойролцоо байдаг. Мөн эфирийн тос болон алколоид агуулдагтай холбоотой мэдрэлийн болон цусны системд хөнгөн сэргээх үйлдэл үзүүлнэ. Иймээс балыг биеийн болон оюуны ажлын чадварыг барих ба сэргээхэд ялангуяа алдсан (булчингийн) энергийг хурдан нөхөн сэргээх зорилгоор хэрэглэдэг.

 

Эртний Грект зөгийн балыг “залуужуулах ундаа” гэж хэрэглэх төдийгүй Олимпийн тоглолтын үед тамирчдад өгч байсан баримт байдгийг тэмдэглэх нь зүйтэй болов уу.

 

Эрдэмтэн Д.П.Пиана “Хоол боловсруулах аппаратыг ядраахгүйгээр организмд хэрэгтэй энергийн нөөц болдгоороо зөгийн бал гайхамшигтай хүнсний бүтээгдэхүүн юм” гээд биеийн хүчний ажил хийхэд баланд агуулагдах декстроза нь шууд ашиглагдаад, харин левулез нь элэгэнд гликоген болон нөөцлөгдөнө. Баланд гликутин байдаг нь булчингийн эсэд хэрэглэгдэх сахарын хэмжээг хангана.

Зөгийн бал нь ялангуяа тамирчдын хүч тэнхээг улам нэмэгдүүлэх ба тэмцээн болон бэлтгэл сургуулилалтын үед тамирчдын тэсвэр хатуужлыг сайжруулах чадалтай. 100гр зөгийн бал нь 1238кДж энерги ялгаруулдаг

 

Канадын эрдэмтэд: бусад хүнсний бүтээгдэхүүнийг бодвол бал нь тамирчдад шингэц сайтай, гойд тохиромжтой байдгаараа илүү гэдгийг баталжээ. 2 халбага зөгийн балыг тэмцээний өмнөх 30минутанд хэрэглэх нь оптимальный эргогенный эффекттэй. Бас тэмцээний дараа хэрэглэвэл нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлнэ. Өдөрт 12-16 халбага балыг хоолны үед болон унтахаас өмнө хэрэглэх нь ихээхэн дасгал сургуулилтаас жингээ алдахаас урьдчилан сэргийлнэ. Харин жин хасах үед хоолны дараа 1 халбага бал хэрэглэхэп цатгалан мэт болно.

 

Олон орны ардын эмнэлэгт зөгийн балны анагаах чанарын тухай дурьдаж, маш олон төрлийн жорыг тэмдгэлсэн байдаг. Сүүлийн үед уламжлалт бус аргаар балыг ашиглаж байгаа тухай хэвлэлүүдээр бичиж байна.

 

Зарлал

Геронтлогийн үндэсний төв дараах ажлын байруудад ажилтан шалгаруулж авна.

-Нүдний эмч

-Ревматологийн эмч

-Зүрх судасны эмч

Бүрдүүлэх материал:

-Төрийн албан хаагчийн анкет

-НДД-н хуулбар

-Иргэний үнэмлэхний хуулбар

-Мэргэжлийн үнэмлэх

-Бакалаврын диплом

Холбоо барих утас 99075452, 350802