«  2-р сар 2018  »
ДаМяЛхПүБаБяНя
1234
567891011
12131415161718
19202122232425
262728

“Монгол настны эрүүл мэндийн суурь судалгаа”-ны ажлыг гүйцэтгэж байна

Австралийн Сидней Их Сургуулийн санхүүжилтээр АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль, Геронтологийн Үндэсний төв хамтран “Монгол настны эрүүл мэндийн суурь судалгаа”-ны ажлыг гүйцэтгэж байна.

Бид энэ судалгааны хүрээнд монгол настны эрүүл мэндийн өнөөгийн байдал, тусламж үйлчилгээний хүртээмжийг үнэлж, цаашид настанд зориулсан эрүүл мэнд, нийгмийн тусламж үйлчилгээг зөв төлөвлөх, хуваарилах боломжийг хангах зорилготой юм.

Энэхүү судалгаанд 60-аас дээш насны 1000 настан хамрагдах бөгөөд Улаанбаатар хотоос 500 настан, Дундговь, Өвөрхангай аймгаас нийт 500 настан хамрагдах юм.  Эхний байдлаар Дундговь аймгийн Сайнцагаан, Эрдэнэдалай сумын 250 настан амжилттай хамрагдаж дууссан бөгөөд одоогоор Улаанбаатар хот болон Өвөрхангай аймгийн судалгааны ажил  үргэлжлэн явагдаж байна.

 

 

 

 

Зарлал

Геронтлогийн үндэсний төв дараах ажлын байруудад ажилтан шалгаруулж авна.

-Нүдний эмч

-Ревматологийн эмч

-Зүрх судасны эмч

Бүрдүүлэх материал:

-Төрийн албан хаагчийн анкет

-НДД-н хуулбар

-Иргэний үнэмлэхний хуулбар

-Мэргэжлийн үнэмлэх

-Бакалаврын диплом

Холбоо барих утас 99075452, 350802