«  2-р сар 2018  »
ДаМяЛхПүБаБяНя
1234
567891011
12131415161718
19202122232425
262728

Зуугаас дээш насалж, хавдар тусдаггүй Хунза хүмүүсийн эрүүл мэндийн нууц

Хунза хүмүүс бүхий л амьдралынхаа турш эрүүл, баяр хөөртэй амьдардагбайна.  Тэд шинэхэн чангаанз  жимс идэж, уулын цэвэр агаараар амьсгалж , идэр залуу харагдаж, өвчин тусах нь бараг үгүй.  

Хунза иргэд ихэвчлэн 120 ба түүнээс дээш насалдаг нь гайхшрал төрүүлдэг. Тэд 60 нас өнгөрсөн ч жирэмсэлдэг ба хорт хавдраар өвдөх нь маш ховор байдаг байна.

Энэ боломжтой юу? Яагаад тэд эрүүл байна вэ? Тэдний  нууц юу вэ?  Үүнийг тайлбарлах баримт, таамаглалууд байна.

1.    Хунзачуудын дундаж наслалт 120 байна.

Пакистан хүмүүсийн дундаж наслалт 67 байдаг. Гэтэл Хунзад 100 настай хүнийг өндөр настай хүн гэж үздэггүй байна.  100 настай  ч гайхамшигтай хүч, чадалтай байдаг ажээ.

“Та юу иднэ, тэр бол та” гэдэг нууц үгтэй буюу  идэхийн тулд амьдрах ба амьдрахын тулд идэх нь хамаагүй дээр гэдэг байна.  Тэд өдөрт хоёр хооллох ба өглөөний хоолоо хангалттай идээд,  нар жаргасны дараа оройн хоолоо иддэг.  Үүнээс гадна тэд  жимс, ногоо, үр тариа, сүү, бяслаг гэх мэт зөвхөн байгалийн гаралтай хүнс хэрэглэдэг байна.   Тэдний идэж байгаа хоол хүнсэнд химийн хольц, нэмэлт бодис байдаггүй.

2. Хунзачууд 60 наснаас хойш хүүхэдтэй болох нь маш элбэг.

Энэ үг таныг цочоож болох ч  Хунза хүмүүс 60-90 насны хооронд жирэмсэлж байдаг байна. Тэдний залуу байгаагийн нууц нь мөн ер бусын хоолны дэглэм, биеийн идэвхитэй хөдөлгөөн юм.

 

 3. Хунзачууд жижиг зүйлд стресстдэггүй. Тэд үргэлж л инээмсэглэж байдаг.

Сөргөлдөөн, стресс, зөрчилтэй бодол гэдэг зүйлийг Хунзачууд мэддэггүй.  Тэдэнд  өөртөө итгэхгүй байх, бүтэлгүйтэх  зэрэг нь стрессээс үүдэлтэй өвчнүүд огт байдаггүй байна. Тэд хүүхдүүд шиг л амьдардаг гэж хэлэхэд буруудахгүй. Хунза хүмүүс өөрсдийн амьдралдаа маш сэтгэл хангалуун байдаг.

4.  Хунзачуудыг Агуу Александарын удам гэдгийг та мэдэх үү?

 Тиймээ тэд Грекчүүд

Бурушогийн домогт дурьдсанаар Хунза хүмүүс нь Александр хааны орхин явсан цэргүүдийн үр удмаас үүсэлтэй Балтирын тосгоноос гаралтай гэдэг.

5. Хунза хүмүүст хавдар гэх мэт өвчин байдаггүй.

Судалгаагаар хавдарын өвчлөл байхгүй байгааг Хунзагийн хөндийд ургадаг чангаанзтай холбон тайлбарладаг. Хунзачууд жимс их хэмжээгээр иддэг ба тэр нь Амигдалинаар (витамин B-17) баялаг  юм. Амигдалин нь хавдрын эсрэг үйлчлэлтэй гэдэг нь өргөн танигдаад байна.

6. Хунза хүмүүс залхуу биш. Тэд идэвхитэй, бас хурдан!

Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл хөдөлмөрлөдөг. Машин барих, кино үзэхээс илүүтэйгээр алхах, спортын үйл ажиллагааг илүүд үздэг байна. 

7. Хоёроос дөрвөн сарын хугацаанд хатаасан чангаанзны шүүсээс өөр юу ч хэрэглэдэггүй.

Жилд нэг удаа хоёроос дөрвөн сарын хугацаанд зохих дэглэм барьдаг ба энэ үедээ зөвхөн хатаасан чангаанзны шүүс ууж  амьдардаг. Чангаанз боловсроогүй байх  хугацаанд хатаасан чангаанзны шүүс уух нь тэдний дагадаг  хуучин уламжлал ажээ. Шинжлэх ухаанаар энэ нь тэдний эрүүл мэндэд гайхалтай нөлөөтэй гэдгийг хүлээн зөвшөөрдөг.

8. Мөстэй ус ууж, мөстэй ваннд ордог нь тэдний гялалзсан толигор арьсны нууц юм.

 

Хунзачууд мөстэй ус ууж, мөстэй ваннд ордог ба түүнийгээ уулнаасаа шууд авдаг. Тэдний хамгийн алдартай нууц биш зүйл нь ургамлын цай уух ба түүнийгээ мөстэй усаараа хийдэг. Тэр ургамлын нь нэр Tumuru. Гялалзсан толигор арьстай байгаагийн шалтгаан нь  мөстэй ус,  ургамал хэрэглэсний ач тус юм. 

 

 

Зарлал

Геронтлогийн үндэсний төв дараах ажлын байруудад ажилтан шалгаруулж авна.

-Нүдний эмч

-Ревматологийн эмч

-Зүрх судасны эмч

Бүрдүүлэх материал:

-Төрийн албан хаагчийн анкет

-НДД-н хуулбар

-Иргэний үнэмлэхний хуулбар

-Мэргэжлийн үнэмлэх

-Бакалаврын диплом

Холбоо барих утас 99075452, 350802