«  8-р сар 2018  »
ДаМяЛхПүБаБяНя
12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн аюулгүй юу? эсвэл эрсдэлтэй юу?

Хүнсний нэмэлт бүтээгдэхүүний шим тэжээлийн бүрдэл нь хүнийг тэжээлийн дутагдлаас сэргийлдэг байж болох юм. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь  төрөл бүрийн найрлагатай байдаг учраас аюулгүй эсвэл  аюултай эсэх  талаар судлах хэрэгтэй. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь улсын эмийн удирдлагын хяналтан дор үйлдвэрлэгддэг. Энэ нь жин бууруулах, тэжээлийн дутагдал нөхөх гэх мэт олон зорилгоор хэрэглэнэ. Энэ нь заримдаа ашигтай, заримдаа аюултай байж болох юм. Ямар нэг зүйл илүүдвэл муу. Өндөр тунгаар хүнсний нэмэлт хэрэглэх нь олон асуудлын шалтгаан болно. Жишээлбэл: витамин С өндөр тунгаар хэрэглэх нь хүнд суулгалтын шалтгаан болох ба  хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэндэд олон хор нөлөө үзүүлдэг. Ялангуяа хорт хавдартай хүмүүст (лейкеми) өндөр эрсдэлтэй байдаг. Зарим хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь хөдөө аж ахуйн хортон шавьж устгагч, хүнд металын хольц, зарим химийн хорт бодисоор бохирлогдсон байдаг. Зарим хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг биеийн жин бууруулах зорилгоор хэрэглэдэг ба энэ нь биеийн шимэгдүүлэх үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх ба хоолны чанарт муугаар нөлөөлөх гэх мэт эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.

Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь хүний биед эерэг болон сөрөг нөлөө ихтэй. Витамин С их хэмжээгээр хэрэглэх нь бөөрөнд нөлөөлж чулуу үүсгэх эрсдэлийн шалтгаан болно.  Жин бууруулах эм нь мэдрэлийн сэрэл дамжуулалтанд шууд нөлөөлдөг. Хүнсний нэмэлт нь хоол идэх дуршлыг бууруулдаг байна. Хоолны дуршил бууруулагч нь жин бууруулахад хэрэглэгддэг нэг төрлийн хүнсний нэмэлт юм. Янз бүрийн төрлийн хоолны дуршил бууруулагч нь амфетамин өдөөгчийг агуулдаг.  Хүнсний нэмэлт нь хүний биед физиологийн нөлөө үзүүлнэ. Яагаад гэвэл маш олон төрлийн найрлага агуулдаг учраас артерийн даралтын түвшин, зүрхний цохилтод эерэг сөрөг нөлөө үзүүлэхээс гадна бөөрний дутагдал үүсгэх эрсдэлтэй.

А,Д,Е,К буюу тосонд уусдаг витаминыг хэрэв хэтрүүлэн хэрэглэвэл эрүүл мэндэд хортой. Зарим хүнсний нэмэлт нь төмөр , селен зэрэг бусад нэмэлтийн шимэгдэлтэнд сөргөөр нөлөөлдөг тул зайлсхийх хэрэгтэй. Заримдаа хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг маш ихээр хэрэглэх үед харшлын урвал, арьсны халдвар үүсгэх шалтгаан болдог. Хими эмчилгээтэй хүмүүст хүчтэй гаж нөлөө илрэх өндөр эрсдэлтэй.  Тэдгээр нэмэлтүүд нь төв мэдрэлийн системд нөлөөлж, мэдрэлийн импулсийг гэмтээснээр оюуны хоцрогдол үүсгэх шалтгаан болно.

Хүнсний нэмэлтийн хамгийн чухал хүчин зүйл бол кофейн.  Энэ нь төрөл бүрийн хүнс болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүнд байдаг. Биеийн жин бууруулах хүнсний нэмэлтийн гол хэсэг юм. Тамирчдын гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлдэг . Кофейн бол Ефедрагийн ханд юм. Ефедра болон эпедриныг Европийн олон оронд хориглодог.  Кофейн нь олон төрлийн ундаа хүнсний бүтээгдэхүүнд байдаг. Кофейны түвшин өндөр байх нь олон асуудалд хүргэж болно. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүний байгалийн гаралтай шалтгаан нь ихэвчлэн бохирдож  гэмтээсэн буюу бүтээгдэхүүнийг буруу зохисгүй авснаас болдог. Хүнсний нэмэлтийн сөрөг нөлөө бол хүний эрүүл мэндэд томоохон гэмтэл учруулдаг. Хоол хүнсний нэмэлт тэжээлийг хэт ихээр хэрэглэх нь хоол боловсруулах, амьсгал болон мэдрэлийн эрхтэн тогтолцоог алдагдуулж болно. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь хүний биед сөрөг нөлөө үзүүлнэ. Нэмэлт бүтээгдэхүүний шим тэжээл бусад найрлагад химийн бодисууд байдаг учраас амьдралын туршид хэт их хэрэглэснээс хордлого үүсэх буюу биемахбодийг хордуулдаг. Амьдралд бүх зүйл сайн муу нөлөөтэй байдаг бөгөөд эрүүл мэндэд эрсдэлтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь  гаж нөлөө ихтэй. Хэтрүүлэх хэрэглэх нь суулгалт, дотор муухайрах, бие сулрах, артерийн даралт ихсэх, бөөрний чулуу үүсэх, арьсаар тууралт гарах, толгой өвдөх, нүд бүрэлзэх, огиудас хүрэх, өтгөн хатах гэх мэт олон гаж нөлөө гарна. Эдгээр нь хүнд илэрдэг хамгийн нийтлэг гаж нөлөө юм. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнд агуулагдах нитрат нь урт хугацаагаар хэрэглэх үед системийн нөлөө үзүүлдэг нь судалгаагаар тогтоогджээ.  Хүнсний нитрат нь эргэлдэх цусны цагаан эсийн хэмжээг бууруулдаг. Энэ нь дархлалын системд муугаар нөлөөлж дархлааг сулруулан өвчинд өртөмхий болгоно. Дархлалын систем хангалтгүй бол өвчний эдгэрэл удааширна. Энэ нь булчинд нөлөөлж ялангуяа гөлгөр булчингийн хэлбэр, бүтцийг өөрчилдөг. Хүний генотип, фенотипийг өөрчилдөг. Агшилт сулралын даралтад нөлөөлөхөөс гадна агаар дамжилтад нөлөөлж судасны хатуурал үүсгэн уушгины хүчилтөрөгчийн хэрэглээг бууруулдаг. 

 

 

 

Зарлал

Геронтлогийн үндэсний төв дараах ажлын байруудад ажилтан шалгаруулж авна.

-Нүдний эмч

-Ревматологийн эмч

-Зүрх судасны эмч

Бүрдүүлэх материал:

-Төрийн албан хаагчийн анкет

-НДД-н хуулбар

-Иргэний үнэмлэхний хуулбар

-Мэргэжлийн үнэмлэх

-Бакалаврын диплом

Холбоо барих утас 99075452, 350802