«  7-р сар 2018  »
ДаМяЛхПүБаБяНя
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР ХАМТРАН ӨРХИЙН ЭМЧ НАРТ “ЭРҮҮЛ НАСЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР ХАМТРАН ӨРХИЙН ЭМЧ НАРТ  “ЭРҮҮЛ НАСЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА”

 СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

            Геронтологийн үндэсний төв нь Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран 2018 оны 04 дүгээр сарын 05, 06-ны өдөр Нийслэлийн засаг захиргааны V байрны иргэний танхимд “Эрүүл насжилтын төлөө хамтдаа” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа. Уг сургалтад нийслэлийн 9 дүүргийн өрхийн эмч эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан.

Сургалтын нээлтэд Геронтологийн үндэсний төвийн Ерөнхий захирал Р.Хишигжаргал,  Дэд захирал Д.Сарангэрэл, Эрдэм шинжилгээ, сургалтын албаны дарга Д.Бат-Эрдэнэ, Чанар хяналт үнэлгээ, дотоод аудитын албаны дарга Т.Дулмаа, Эмнэлгийн тусламж үйлчилгээний албаны дарга Б.Эрдэнэчимэг, Нийслэлийн эрүүл мэндийн газрын ахмад хариуцсан мэргэжилтэн н.Энхбаяр нар оролцлоо.  Сургалтаар настанд зонхилон тохиолдох өвчний оношилогоо эмчилгээний орчин үеийн чиг хандлагын талаар мэдээлэл өглөө. Үйл ажиллагааг Like HD телевизээр олон нийтэд мэдээлэл хийлээ.

 

Зарлал

Геронтлогийн үндэсний төв дараах ажлын байруудад ажилтан шалгаруулж авна.

-Нүдний эмч

-Ревматологийн эмч

-Зүрх судасны эмч

Бүрдүүлэх материал:

-Төрийн албан хаагчийн анкет

-НДД-н хуулбар

-Иргэний үнэмлэхний хуулбар

-Мэргэжлийн үнэмлэх

-Бакалаврын диплом

Холбоо барих утас 99075452, 350802