«  7-р сар 2018  »
ДаМяЛхПүБаБяНя
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Япон улсад айлчлав

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн Япон улсад айлчлал өндөрлөлөө. Айлчлалын үеэр “Монгол Улсын Геронтологийн үндэсний төв болон Япон Улсын Тояама нийгмийн халамжийн сургууль хоорондын хамтран ажиллах санамж бичиг”-ийг байгууллаа.

Тэрээр айлчлалын үеэр дагалдан яваа төлөөлөгчдийн хамт тус Улсын эрүүл мэнд, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Като Кацунобутай албан ёсны уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, санал солилцжээ. Уулзалтын эхэнд сайд Като Кацунобу хоёр Улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг онцлов. Тэр дундаа сургалтын бааз эмнэлэг байгуулах болон техникийн хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэнд нийгмийн хамгааллын чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгааг хэлж хоёр улсын эрүүл мэндийн яамд хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах болсонд талархалтай байгаагаа илэрхийлэв. Үүний дараа эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Өвчтөний аюулгүй байдлын асуудлаарх Дэлхийн сайд нарын III чуулга уулзалтыг Ази тивд анх удаа зохион байгуулж байгаад талархал илэрхийлж, Япон Улсаас үзүүлж буй тусламж дэмжлэг, техникийн хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүд нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжил, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийг чадваржуулах, шилдэг тэргүүн туршлагаас суралцахад дорвитой хувь нэмэр оруулж байгааг онцлон хэллээ.

 

 

Зарлал

Геронтлогийн үндэсний төв дараах ажлын байруудад ажилтан шалгаруулж авна.

-Нүдний эмч

-Ревматологийн эмч

-Зүрх судасны эмч

Бүрдүүлэх материал:

-Төрийн албан хаагчийн анкет

-НДД-н хуулбар

-Иргэний үнэмлэхний хуулбар

-Мэргэжлийн үнэмлэх

-Бакалаврын диплом

Холбоо барих утас 99075452, 350802