«  7-р сар 2018  »
ДаМяЛхПүБаБяНя
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Геронтологийн үндэсний төвөөс “Сувилахуйн тусламж үйлчилгээнд үйлчлүүлэгч үйлчилгээ үзүүлэгчийн эрхийг хамгаалъя” уриан дор олон улсын сувилагчийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

“Сувилахуйн тусламж үйлчилгээнд үйлчлүүлэгч үйлчилгээ үзүүлэгчийн эрхийг хамгаалъя” уриан дор  олон улсын сувилагчийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.Үүнд:

·         ОУ-ын сувилагчийн өдрийг угтаж “Гериатр сувилагчийн  нэг өдөр” үйл ажиллагааны хүрээнд  төвийн Гериатрийн кабинетыг олон улсын стандартын дагуу тохижуулж,  нээлтийн үйл ажиллагааны үеэр  төвийн ажилтнууд болон үйлчлүүлэгч нарт сувилагч нарнастны сувилахуйн тусламж үйлчилгээний талаар сурталчилсан.

·         Сувилахуйн багаараа гэрээр эрүүл мэндийн V-р бүлгийн хэвтрийн настнуудад настны эрүүл мэндийн үнэлгээ хийх ,  амин үзүүлэлтийг үзэх, иллэг хийх, дасгал хөдөлгөөн заах, цооролтын үеийн шарх цэвэрлэх, бүх биеийг хэсэгчлэн угаалга хийх зэрэг настны асаргаа сувилгааг хийсэн.

·         “Сувилахуйн тусламж үйлчилгээнд үйлчлүүлэгч үйлчилгээ үзүүлэгчийн эрхийг хамгаалъя” уриан дор Улсын 3-р төв эмнэлэг дээр зохион байгуулсан  олон улсын сувилагч нарын өдрийн үйл ажиллагааны үеэр төвийн олон мэргэжлийн багийн сувилахуйн тусламж үйлчилгээг  сурталчилж, “Локомотив хам шинж болон амьдралын хэв маяг хоорондын хамаарал”   судалгааг ханан илтгэлээр  танилцуулсан.

 

 

Зарлал

Геронтлогийн үндэсний төв дараах ажлын байруудад ажилтан шалгаруулж авна.

-Нүдний эмч

-Ревматологийн эмч

-Зүрх судасны эмч

Бүрдүүлэх материал:

-Төрийн албан хаагчийн анкет

-НДД-н хуулбар

-Иргэний үнэмлэхний хуулбар

-Мэргэжлийн үнэмлэх

-Бакалаврын диплом

Холбоо барих утас 99075452, 350802