«  7-р сар 2018  »
ДаМяЛхПүБаБяНя
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Геронтологийн үндэсний төв Медимпекс интернэйшнл ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Геронтологийн үндэсний төв Медимпекс интернэйшнл ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагааны зорилго нь настны эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, настны нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх, нийгэм хамт олонд тулгуурласан сэргээн засалтын үйл ажиллагааг сайжруулах, эрүүл идэвхитэй аж төрөх зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг сайжруулахад орших юм.

Санамж бичгийн хүрээнд дараах үндсэн чиглэлүүдэд хамтарч ажиллана:

·         Настнуудад эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх чиглэлээр мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлыг хамтран зохион байгуулах

·         Нийгэм хамт олонд тулгуурласан сэргээн засах үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх ажлыг хамтран зохион байгуулж ажиллах

·         Эмч эмнэлгийн мэргэжилтэн, сайн дурын идэвхитэн, настны асран хамгаалагч нарт төрөлжсөн сургалтыг хамтран зохион байгуулах

·         Сургалтанд зориулсан гарын авлага, сурталчилгааны материал бэлтгэх зэрэг үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар боллоо.

Медимпекс Интернэйшнл ХХК нь 2017 оноос Эрүүл мэндийн V  бүлгийн хүнд өвчтэй, хэвтрийн настны нийгэм, сэтгэлзүйг дэмжиж, амьдралын чанарыг сайжруулах чиглэлээр Геронтологийн үндэсний төвтэй хамтран ажиллаж эхэлсэн.

 

 

 

Зарлал

Геронтлогийн үндэсний төв дараах ажлын байруудад ажилтан шалгаруулж авна.

-Нүдний эмч

-Ревматологийн эмч

-Зүрх судасны эмч

Бүрдүүлэх материал:

-Төрийн албан хаагчийн анкет

-НДД-н хуулбар

-Иргэний үнэмлэхний хуулбар

-Мэргэжлийн үнэмлэх

-Бакалаврын диплом

Холбоо барих утас 99075452, 350802