«  7-р сар 2018  »
ДаМяЛхПүБаБяНя
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

“ЭРҮҮЛ НАСЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА 2018-2020” АЯНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ БАЯНХОНГОР, ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн Газрын2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Ахмад настны тухай хууль, Насжилтын асуудлаарх үндэсний стратеги,  Эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр, “Эрүүл мэндийг даатгалыг иргэн бүрт” жилийн ажлын хүрээнд Геронтологийн үндэсний төвөөс настны эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, эрүүл зан үйл,  эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх, эрүүл идэвхтэй насжилтанд чиглэсэн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Баянхонгор, аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Ахмадын хороотой хамтран “Эрүүл насжилтын төлөө хамтдаа 2018-2020” аяны үйл ажиллагааг 2018.05.07 – 05.08-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Үйл ажиллагааны нээлтэндГеронтологийн үндэсний төвийн Эрдэм шинжилгээ сургалтын албаны дарга Д.Бат-Эрдэнэ, ЧХҮДАА-ны дарга Т.Дулмаа, ЭТҮА-ны дарга Б.Эрдэнэчимэг, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын дарга А.Ганболд, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Г.Баясгалангомбо Ахмадын хороон дарга Ж.Энхбаяр нар оролцлоо.  

“ЭРҮҮЛ НАСЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА 2018-2020” АЯНЫ ХҮРЭЭНД:

-       “Геронтологи, гериатрийн үндсэн ойлголт, орчин үеийн оношлогоо, эмчилгээний чиг хандлага” сэдэвт сургалтанд Баянхонгор аймгийн 16 сум, 3 өрх, Нэгдсэн эмнэлгийн нийт 90 гаран эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа.

-       Аймгийн нэгдсэн эмнэлгийн ахмадын кабинет, ӨЭМТ-үүдэд Геронтологи, гериатрийн чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, настанд ээлтэй орчин бүрдүүлсэн байдалд үнэлгээ өгч хамтран ажиллаа.

-       Аймгийн ахмадын хороо, Эрүүл мэндийн газартай хамтран нийт 60 орчим ахмадад “Дэлхий дахины насжилтын чиг хандлага ба эрүүл насжилт”, “Настны эмийн зохистой хэрэглээ” сэдэвт сургалт зохион байгуулсан.

-       Хэвтрийн настны асран хамгаалагч нарт “Настны асаргаа сувилгаа” 70 орчим сэдэвт сургалт зохион байгуулсан.

-       Баянхонгор аймгийн настнуудын дунд урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулж давхардсан тоогоор нийт 550 орчим ахмад хамрагдлаа.

Үйл ажиллагаатай холбоотой мэргэжилт арга зүйн зөвлөгөөг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, удирдлагуудад мэдээлэлсэн болно.

 

 

 

 

 

Зарлал

Геронтлогийн үндэсний төв дараах ажлын байруудад ажилтан шалгаруулж авна.

-Нүдний эмч

-Ревматологийн эмч

-Зүрх судасны эмч

Бүрдүүлэх материал:

-Төрийн албан хаагчийн анкет

-НДД-н хуулбар

-Иргэний үнэмлэхний хуулбар

-Мэргэжлийн үнэмлэх

-Бакалаврын диплом

Холбоо барих утас 99075452, 350802