«  7-р сар 2018  »
ДаМяЛхПүБаБяНя
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

“ЭРҮҮЛ НАСЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА 2018-2020” АЯНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн Газрын2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Ахмад настны тухай хууль, Насжилтын асуудлаарх үндэсний стратеги,  Эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр, “Эрүүл мэндийг даатгалыг иргэн бүрт” жилийн ажлын хүрээнд Геронтологийн үндэсний төвөөс настны эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, эрүүл зан үйл,  эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх, эрүүл идэвхтэй насжилтанд чиглэсэн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Ахмадын хороотой хамтран “Эрүүл насжилтын төлөө хамтдаа 2018-2020 аяны үйл ажиллагааг 2018.05.10 – 05.11-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Үйл ажиллагааны нээлтэндГеронтологийн үндэсний төвийн Эрдэм шинжилгээ сургалтын албаны дарга Д.Бат-Эрдэнэ, ЧХҮДАА-ны дарга Т.Дулмаа, ЭТҮА-ны дарга Б.Эрдэнэчимэг, Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Туяа, Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга н.Сугар нар оролцлоо.  

“ЭРҮҮЛ НАСЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА 2018-2020” АЯНЫ ХҮРЭЭНД:

-       “Геронтологи, гериатрийн үндсэн ойлголт, орчин үеийн оношлогоо, эмчилгээний чиг хандлага” сэдэвт сургалтанд Говь-Алтай аймгийн 8 сум, 2 өрх, Нэгдсэн эмнэлгийн нийт 48 гаран эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа.

-       Аймгийн нэгдсэн эмнэлгийн ахмадын кабинет, ӨЭМТ-үүдэд Геронтологи, гериатрийн чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, настанд ээлтэй орчин бүрдүүлсэн байдалд үнэлгээ өгч хамтран ажиллаа.

-       Говь-Алтай аймгийн настнуудын дунд урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулж давхардсан тоогоор нийт 500 орчим ахмад хамрагдлаа.

 

Үйл ажиллагаатай холбоотой мэргэжилт арга зүйн зөвлөгөөг аймгийн ЗДТГ-ын дарга, ИТХ-ын дарга н.Ганбат, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Туяа болон удирдлагуудтай уулзсан уулзалтаар нэгдсэн эмнэлгийн ахмадын кабинетийн үйл ажиллагааг бүрэн бүрэлдэхүүнээр ажиллуулах шийдвэр гарч, Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн орон нутаг дахь дэд хөтөлбөрийг батлуулан ажиллах боллоо.

 

 

 

Зарлал

Геронтлогийн үндэсний төв дараах ажлын байруудад ажилтан шалгаруулж авна.

-Нүдний эмч

-Ревматологийн эмч

-Зүрх судасны эмч

Бүрдүүлэх материал:

-Төрийн албан хаагчийн анкет

-НДД-н хуулбар

-Иргэний үнэмлэхний хуулбар

-Мэргэжлийн үнэмлэх

-Бакалаврын диплом

Холбоо барих утас 99075452, 350802