«  7-р сар 2018  »
ДаМяЛхПүБаБяНя
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

“ЭРҮҮЛ НАСЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА 2018-2020” АЯНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ БУЛГАН, ХӨВСГӨЛ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Геронтологийн үндэсний төвөөс Булган, Хөвсгал аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Ахмадын хороотой хамтран “Эрүүл насжилтын төлөө хамтдаа 2018-2020” аяны үйл ажиллагааг 2018.05.21 – 05.25-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Үйл ажиллагааны нээлтэндБулган, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын төлөөлөл, Геронтологийн үндэсний төвийн дэд захирал, Эрүүл мэндийн газрын дарга нар, Ахмадын хороон дарга нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.   
Нээлтийн үеэр эрүүл идэвхитэй насжиж байгаа  ахмадуудад Гэрчилгээгарын бэлэгийн хамт гардуулан өгсөн.
“ЭРҮҮЛ НАСЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА 2018-2020” АЯНЫ ХҮРЭЭНД:
ü  “Геронтологи, гериатрийн үндсэн ойлголт, орчин үеийн оношлогоо, эмчилгээний чиг хандлага” сэдэвт сургалтанд Булган, Хөвсгөл аймгийн 40 сум, тосгон, 7 өрхийн эрүүл мэндийн төвүүд, Нэгдсэн эмнэлгийн нийт 124 эмч, эмнэлгийн мэргэжилтэүүд хамрагдлаа.
ü  Аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн ахмадын кабинетууд, Эмийн цэцэглэн, Цоожэд, Энх-үйлс, Хөвсгөл Энэрэл, Далай-Элбэрэл ӨЭМТ-үүдэд Геронтологи, гериатрийн тусламж үйлчилгээ болон настанд ээлтэй орчин бүрдүүлсэн байдалд үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллаа.
ü  Ахмад настнуудад эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор сургалт зохион байгуулж, нийт 136 настныг хамруулсан. Сургалтын өмнө хийн дасгалаар тогтмол хичээллэдэг  клубуудын ахмадууд хийн  дасгалын үзүүлбэр үзүүүлсэн. 
ü  Тус үйл ажиллагааны хүрээнд 2 аймгийн настнуудын дунд урьдчилан сэргийлэх үзлэгийг зүрх судас, гериатрийн чиглэлээр зохион байгуулсан.
Эрүүл мэндийн сайдын 2010 оны А/182 тоот тушаалын дагуу 57 настанд эрүүл мэндийн үнэлгээг хийж, 65 настанг биемахбодийн соронзон долгионы аппаратын оношлогоонд хамруулсан. Үзлэгт нийт 227, оношлогоонд 339 настан тус тус хамрагдсан.
 
Дээрх үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө, мэдээллийг Булган аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга, мэргэжилтнүүдэд танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан.
                  Эрүүл насжилтын төлөө хамтдаа аяны энэ удаагийн үйл ажиллагааны төгсгөлд аймгуудын ЭМГ-ын төлөөллүүд, Геронтологийн үндэсний төвийн баг бүрэлдэхүүн оролцогчдын хамт дүгнэн, сэтгэл ханамжийн судалгааг авч, багц цагийн гэрчилгээг гардуулан өгсөн.
 
 
 

Зарлал

Геронтлогийн үндэсний төв дараах ажлын байруудад ажилтан шалгаруулж авна.

-Нүдний эмч

-Ревматологийн эмч

-Зүрх судасны эмч

Бүрдүүлэх материал:

-Төрийн албан хаагчийн анкет

-НДД-н хуулбар

-Иргэний үнэмлэхний хуулбар

-Мэргэжлийн үнэмлэх

-Бакалаврын диплом

Холбоо барих утас 99075452, 350802