«  7-р сар 2018  »
ДаМяЛхПүБаБяНя
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах COPE үнэлгээний сургалт зохион байгууллаа

Геронтологийн үндэсний төвийн хамт олон  настанд үзүүлэх  тусламж үйлчилгээний  чанарыг сайжруулах COPE үнэлгээний сургалтыг 2018 оны 6дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд зохион байгууллаа.
            Сургалтыг Монголын Чанарын  Менежерүүдийн Холбооны  гишүүн,Монголын Сувилахуйн Нийгэмлэгийн хүндэт гишүүн, чанарын  сургагч багш  Ц.Цэрэнлхам удирдан явууллаа. Сургалтанд төвийн 30 ажилтан  хамрагдсан. Сургалтын  эхний өдөр  багш Ц.Цэрэнлхам COPE үнэлгээний онолын мэдлэг олгож, ажилтнуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө  өгсөн.
Сургалтын хоёр дах  өдөр  ажилтнууд 5 үндсэн багт хуваагдаж, үйлчлүүлэгчийн 7 эрх, ажилтнуудын 3  хэрэгцээн дээр өөрийн байгууллагын үнэлгээг хийх, төвөөс настанд үзүүлж буй  эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах нэн тэргүүний  асуудлыг тодорхойлох, дэвшүүлсэн асуудал бүрийн шалтгаан үр дагаварыг гаргаж, хэрхэн шийдвэрлэх арга замыг  боловсруулах талаар дадлага хичээлд оролцсон.
Сургалтын төгсгөлд төвийн ажилтнууд Настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд чанар сайжруулах COPE- арга хэрэгслийг нэвтрүүлэх  нэгдсэн шийдвэрт хүрч, чанар сайжруулах сайн дурын комисс байгуулагдлаа.
Төвийн ажилтнууд тусламж  үйлчилгээний  чанарыг  сайжруулах  COPE  үнэлгээний сургалтыг бидний өнөөгийн мэдлэг, чадвар, хандлагыг  тусламж үйлчилгээний чанарт илүү хандуулж оролцоог идэвхжүүлэхийн зэрэгцээ Геронтологи гериатрийн салбарын үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлах,  тусламж, үйлчилгээний чанар  хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой сургалт боллоо гэж дүгнэлээ.
 
 
 

Зарлал

Геронтлогийн үндэсний төв дараах ажлын байруудад ажилтан шалгаруулж авна.

-Нүдний эмч

-Ревматологийн эмч

-Зүрх судасны эмч

Бүрдүүлэх материал:

-Төрийн албан хаагчийн анкет

-НДД-н хуулбар

-Иргэний үнэмлэхний хуулбар

-Мэргэжлийн үнэмлэх

-Бакалаврын диплом

Холбоо барих утас 99075452, 350802